Буудлага хийн гар бууны эрэгтэй ганцаарчилсан 10 м-ийн дасгалд манай тамирчин ОУХМ Э.Даваахүү 33 тамирчнаас 60 сумнаас 578 оноо авч 7-р байр эзэлж, Дамир Микеч/Серби/, Федерико Нило Малдини/Итали/, Кристиан Рэйтз/Герман/, Вонхо Ли/БНСУ/, Паоло Монна/Итали/, Юи Шие/БНХАУ/, Робин Волтер/Герман/ нарын хамт шигшээ буудлагад шалгарсан билээ. Ингээд манай тамирчин 12 сумны дараа 115.7 оноогоор VIII байр эзэлж, буудлагын спортын түүхэн амжилтыг үзүүллээ. Э.Даваахүү 8-р сарын 4-ний өдөр 25 м-ийн хурдан буудлагын дасгалд өрсөлдөнө.
 
ТАМИРЧНЫ ТАНИЛЦУУЛГА
🔹Овог нэр : Энхтайваны Даваахүү
🔹Төрсөн он, сар, өдөр : 1989.06.12
🔹Байгууллага: “АЛДАР” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин
🔹Анхны багш: МУГД Ц. Өлзийбаяр
🔹Амжилт: Дэлхийн аваргын мөнгө, Ази тивийн мөнгө, 2 хүрэл, Дэлхийн цомын хүрэл, Универсиад наадмын алт,мөнгө,хүрэл медальт
🔹Спорт танд ямар эерэг дадал суулгасан бэ : Амьдралыг илүү их утга учиртай, зорилготой болгож өгсөн.
🔹Таны мөрөөдлийн өдөр: Нууц😊