Яг энэ байрлал дээр Магнус хүртэл тэсэхгүй л дээ

Батхуягийн Мөнгөнтуул цагаан өнгөөр тоглохоороо л болдоггүй морио унацан юм шиг болохоо байxчих юм. Гэхдээ төдэй үнээр ур чадвар, зэвсгийн эрдмийн зөрүү гарсныг хүлээн зөвшөөрье, зөвшөөрье. Өнөөдөр Шимкэнтийн Гран-Пригийн 7-р тавилд 2020 онд шатрын дэлхийн аварга цол, хатан титмийн төлөө Жү Вэнжүнтэй эн тэнцүү нанчилдан тай-брэйкээр өвдөг шороодсон, 2023 онд “Дэлхийн цом”-ыг толгой дээрээ өргөцөн дэлхийн №6, өнөө цагийн дэлхийн шатрын маргаангүй боссуудын нэг, Оросын намбэр ван 26 настай GM Алэксандра Горячкинатай цагаан өнгөөр тулалдсан ч үнэндээ дийлсэнгүй. Шалтаг тоочоод худлаа аашаад яахав. XIII зуунд Батхаан тэргүүтэй Монголын эзэнт гүрэн Оросын өвөг дээдсээр нь өлмийнийхөө гишгүүр, мориныхоо тохмыг хийж явсан юм хойно энэ зэргийн нөхөн төлбөр байлгүй дээ. Өргийн эхний 21 нүүдэл хүртэл IM Б.Мөнгөнтуул байрлалын тэнцвэрийг хадгалсан ч 22-р нүүдэл дээр хазгай гишгэн хамгаалалтын горимоо асаалгүй а5 бацаан руу нь довтолсон нь буруудаж, Торнадо хар салхины шуурган довтолгоонд өртсөнөөр яваад өглөө. Яг энэ байрлал дээр Магнус хүртэл тэсэхгүй л дээ. IM Б.Мөнгөнтуул 7 өргийн дараа 2 хожил 5 хожигдолтой 2.0 оноотой Шимкэнтийн Гран-Приг үргэлжлүүлжийнэ. Гэхдээ Мөнгөөгийн бэлтгэл тааруу байх шиг байна. Өөрөө ч ярилцлаган дээрээ “Гэрийн эзэгтэйн гэр гийгүүлэгчийн ажлаа чартын нэгт тавиад, бэлтгэл хийх цаг бага гардымаа. Гэхдээ би хичээнээ” гэж хэлж байна лээ. Авдрын ёроолд буй 20 илүү жилийн өөрийн хураасан туршлага, мэдлэг, нөөцөөрөө л дэлхийн чансааг тэргүүлэгч нартай ном хаялцан, цэц булаалдаж байх шиг байна даа.