Үлдсэн өргүүддээ үрээд өгнө гэцгээгээд хөмсгөө зангидаад зогсож буй сурагтай

Бат Хаан, Сүбээдэй жанжин нарыг ирж байгаа мэдээг авсан Европын загасчид далайдаа гарч чадахгүй, зарим ван ноёд нь хот суурингаа орхиж ойд хоноглон мөчир дээр тогтсон усаар ундаалж, шүлсний махаар хооллож байсан хэмээн эртний нэрт түүхч Жүвэнни бичин үлдээсэн нь бий. Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголчуудыг айсуй сургаар хамаг хаалга цонхоо хаагаад, хамраа ч цухуйлгахгүй аврал энэрлийн маань мэгзмээ уншаад, өргөл мөргөлийн дуу өдөр шөнөгүй цангинадаг болоод нэлээдгүй хэдэн жилийн нүүрийг үзэж байна. 2011 онд Сумьяагийн Билгүүн, Баярын Ану нарын гаргасан жим өдгөө зам болон өргөжиж, хэдэн ч шатар сонирхогчдын дэлхийн аварга цолтон төрөв дөө Алтаар урс гэж…. Оманы Москат хотноо замынхаа 2/3 туулаад, энэ жилийн шатар сонирхогчдын ДАШТ-ий 6 ангилалд “Сэлэм гялс толгой бөндгөс” гэсэн товчхон уриатай Монголын 19 дайчин тулалдаж байна. Зургаан өргийн дараа Б.Анужин, Д.Амарсайхан нар 100% амжилттай саахалтын зайтай өнгөлж, Б.Хүслэнзаяа, Г.Данзанжунай нар аман хүзүүнд, Н.Содгэрэлт 3-р байрт давхиж, бусад нь үлдсэн өргүүддээ үрээд өгнө гэцгээгээд л хөмсгөө зангидаад зогсож буй сурагтай. Манайхаан жоохон дарж тоглоцгоож, танагтай хожицгоогоорой, хэдэн медаль үлдээгээрэй наадуул даа. Тэгэхгүй бол ирэх жил “Хүний махан хүнстэй, хүрэл чулуун зүрхтэй, хүч ихтэй Монголчуудыг бүү оруул” хэмээгээд сэрвээний өндрөөр хасчиж магадгүй шөө.
Эх сурвалж : Харуул Харуул