Үндэсний шидэгчид тэмцээнд 45 багийн 270 өсвөрийн тамирчид өрсөлдөнө
Сагсан бөмбөгийн багийн шидэлтийн “ҮНДЭСНИЙ ШИДЭГЧИД” тэмцээн 2 дох удаагаа зохион байгуулагдах гэж байна. Спортын сэтгүүлч Н.Тамирын санаачилсан энэхүү тэмцээний 5 насны ангилалд 45 багийн 270 өсвөрийн тамирчид шидэлтийн ур чадвар сорин өрсөлдөнө. Өсвөрийн ангиллаас эхэлсэн тэмцээн цаашдаа хүрээгээ тэлж, залуучууд, насанд хүрэгчид, мастерын ангилал болон албан байгууллага, салбарын хэмжээнд тэмцээнээ зохион байгуулагдах гэнэ. Ингээд анхдугаар тэмцээний шагналтнуудын гэрэл зургийн цомгоос та бүхэндээ хүргэе. Гэрэл зургийг Э.Харцага/Өнөөдөр сонин/