Лигийн тэмцээний хагас шигшээ тоглолт-2 /1:1/ Хасын Хүлэгүүд 70:77 Эрдэнэт Майнерс. Хоёр дараалан хожигдох аюулд тун ойрхон байсан багаа аварч чадсан тоглогч бол 20 оноо, 7 самбараар багаа манлайлсан Майнерсын А.Тэмүүжин байлаа. Түүнд гурван ч тоглогч яг ижил 10 оноогоор дэм болсон. Эдний багт талбай дээр хийх ёстойгоо зүгээр л чимээгүй хийчихдэг даруухан мөртлө  хашир бурхинууд бий бий. Тэд ч үүргээ дор бүрнээ биелүүлцгээв. Харин Хүлэгүүдээс 2 легионер, 2 туршлагатай мастерууд нь багаа залж чиглүүлсэн ч шийдвэрлэх үед багаараа тааруу тоглож, илүү явсан оноогоо бариулснаар хагас шигшээ цувралын анхны ялагдлаа хүлээв.

 

А.Тэмүүжингийн яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг

 

 

Озеки Хоошорюү С.Бямбасүрэн тоттари мэхээр давснаар тэргүүлэх байр сууриа хадгалж үлдэв