Үүрийн гэгээ-Эрдэнэ компанийн тамирчин Т.Гансайхан түрүүллээ

“Тэмүүлэл Дартс Мастерс” клубээс уламжлал болгон зохион байгуулдаг DARTBOARD тэмцээний луу жилийн эхний гараа болох DARTBOARD-230 тэмцээнд 48 тамирчин өрсөлдсөнөөс “Үүрийн гэгээ Эрдэнэ”ХХК-ийн тамирчин Т.Гансайхан учраа бүрээ хожсоор түрүүлж, “Есөн сум” клубын дартсчин Н.Мөнх-Эрдэнэ, “Интермед” эмнэлгийн тамирчин Б.Билгүүн, “Нэтком” клубын тамирчин П.Мөнх-Оргил нар эхний байруудад шалгарав. Хагас шигшээ тоглолтонд Н.Мөнх-Эрдэнэ хамгийн өндөр буюу 72,73 дундажтай тоглосон байна.