Өмнөд Африкийн рагбичид дэлхийн аваргын цомыг дөрөв дэх удаагаа хоймортоо заллаа
Франц Улсын нийслэл Парис хотноо 4 жилд нэг удаа болдог Рагбийн ДАШТ өндөрлөж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын зуйван бөмбөгчид түрүүллээ. Тэдэнтэй шинэ Зеландын хүчирхэг баг тун чамбай тоглолтыг үзүүлсэн ч шүүгч сүүлийн шүглээ үлээхэд онооны самбарт 12:11 гэсэн тоо үлдэв. Энэ 2 баг дэлхийн дэвжээн гурав гурван удаа түрүүлээд байсан бөгөөд өмнөх 4 удаагийн тэмцээнд бас л хоёр хоёр удаа тэргүүлсэн аваргууд. Ногоон өмсгөлтөнгүүд тоглолтын эхний үед авсан 12 оноогоо тоглолтын туршид хадгалж чадсан бол хар өмсгөлтөнгүүд бага багаар оноогоо ойртуулсан ч тэнцүүлж ч, илүү гарагж ч чадсангүй ганцхан оноогоор мөнгөн медаль дээр буув.