Өндөр аваргын нэрэмжит Аваргын гараа барилдаан

Монгол Улсын дархан аварга, гавьяат тамирчин Гэлэгжамцын Өсөхбаярын нэрэмжит “АВАРГЫН ГАРАА” өсвөр үеийн бөхийн уламжлалт барилдаан Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод боллоо. 19 байгууллагын 170 гаруй шижигнэсэн залуу бөхчүүд 2 өдрийн турш уран мэхийг уралдуулан, бяр чадлаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Л.Жамбал дасгалжуулагчтай спортын төрөлжсөн сургалттай 5-р сургууль, Х. Дарханбаатар дасгалжуулагчтай Батцэнгэл сум, Т. Ганбат дасгалжуулагчтай Өгийнуур сум тус тус эхний 3 байрт шалгарчээ. Тэмцээний нээлтэнд Архангай аймгийн Засаг дарга Б. Цэрэннадмид, МУГТ, дархан аварга Г.Өсөхбаяр, Бөхбилэгт дэвжээний дэд тэргүүн, “Сокол” ХХК-ий захирал Н.Алтаншагай болон бусад хүндтэй зочид оролцов. Эх сурвалж : Архангай аймгийн Тамир телевиз.