Өнөөдрийн онцлох тоглолт. Эрдэнэт Майнерс-Хасын Хүлэгүүд

Үндэсний дээд лигийн 3 тоглолт өнөөдөр явагдах хуваарьтай. Эхлээд Омни Хүлэгүүд-МонПон гэсэн эмэгтэй багууд тоглоно. Отгон аваргуудын ялах магадлал бараг л 100%. Гэхдээ их спортын талбайд боломж үргэлж байдаг. Анхаарлын төвд байгаа, онцлох тоглолт бол аваргуудын тулаан Эрдэнэт Майнерс-Хасын Хүлэгүүд. Эрдэнэтийнхэн бүрэлдэхүүн нимгэн байгаа ч бас л үзээтэй л тоглох болов уу. Хүлэгүүдийн залуусын 3 дараалан хожсон түрэмгийдүү тоглолтыг аль баг зогсоох бол? Сүүлийн тоглолт нэрээ сольсон Гарьдууд-ТЛЖ. Хожил аваагүй байгаа хошой аваргууд эргэн ирэлт хийж чадах уу, аль эсвэл С.Тулга дасгалжуулагчийн цэргүүд 3 дах ялалтаа тэмдэглэцгээх үү? Энэ жилийн хувьд тоглолт бүр л сонирхолтой өрнөж байна. Улирлын төгсгөлд юу болохыг ёстой таашгүй.