Өнөөдөр тивийн аваргын төлөөх багш шавийн тулаантай
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “2024 оны Ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн” хөшгөө хаахад ердөө ганцхан өрөг л тунаж үлдсэн. 50+ насны ангиллын шигшээ буюу 9-р тавилын хоймрын 1-р ширээнд 1988 оны улсын аварга NM Ишдавгын Ганбаатар улсын 8 удаагийн аварга их мастэр Базарын Хатанбаатар нар өнөөдөр тулалдахаар оноолт таараад байна. Хатанаа ах 6.5 оноотой чүүт чүүт давуу талтай бүх тамирчдыг тэргүүлэн буй бол И.Ганбаатар мастэр 6.0 оноотой архан талд нь давхиж явна даа. Нэгэн цаг үед багш шавийн барилдлагатай хамтарч ажиллаж байсан хоёр тоглогчийг 10 нас, 300 орчим чансааны зөрүү зааглаж байгаа ч тун сонирхолтой тулаан явагдах нь ойлгомжтой. Тэмцээний аваргын хувь тавиланг шууд шийдэх мангар хариуцлагатай өрөг. Туршлага гэдэг нь хэнд байгаан манай хоёрт л байна даа. Цагаан өнгөөр Ганбаа багш цавчилдах бол хар өнгөөр Хатанаа ахыг хэрхэн нааддагийг бяд цугаараа мэднээ. 10:00 цагаас тулаан эхлэх учиртай.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 3 удаа үзүүрлэн, 1 удаа хүрэл мидаалийн тавцан дээр зогссон FM Чүлтэмжамцын Хүрэлбаатар мөн өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 1-р ширээнд илдээ сугална. Түүний 9-р өргийн өрсөлдөгч энэхүү тэмцээний чансааны чартын нэгт бичигдэж, өвдгөндөө шороогүй аялалаа үргэлжлүүлэн буй Казакстаны IM Владислав Насибуллин хэмээн мэргэ төлөгт буусан. IM В.Насибуллин FM Ч.Хүрэлбаатараас 400+ орчим чансаагаар илүү байгаа ч энэ бол нээх чухал биш ээ. Ширгэшгүй сэтгэмж, няцаагдашгүй довтолгооны скилээрээ нэр алдраа тамгалсан Чүлтэмжамцын Хүрэлбаатарыг ямар сайндаа л “Монголын Пильсбэри” хэмээн нэрийдхэв дээ. Манай хоёр тоолвол нас чацуу 1955 онд төрцгөөсөн. Төөлвөл нуруу чацуу, тогловол хэн нь класстайн бэ гэдгийг өнөө өдөр бяд харцгаана. FM Чүлтэмжамцын Хүрэлбаатарт цагаан өнгө, цангинах илд, цацаа цалгиа, цаглашгүй довтолгооны скилл байна. Ийнхүү Тэрэлжид тактикын бороо орж, суман мөндөр шаагих нь уйлгамжтай юм аа…
ТЭМЦЭЭНИЙ ОНООЛТ: