Өөрийнхөө соёлыг мэдэхгүйгээр бусдын соёлыг мэдэх боломжгүй

Нэрт хөгжмийн зохиолч, сэтгэгч Нацагийн Жанцанноров : Өөрийнхөө соёлыг мэдэхгүйгээр бусдын соёлыг мэдэх боломжгүй. Урьдчилж таах биш, урьдчилж бэлдэх хэрэгтэй. Хүн өөрийгөө олж авч чадаагүй үед бусдыг ойлгож олж авахгүй. Унтахаас бусад тохиолдолд өөртөө асуулт тавьж бай. Тэгэхгүйгээр хөгжих ямар ч боломжгүй. Таны хувь тавилан таны гарт байх шиг аймшигтай, бас найдвартай зүйл үгүй. Ёс суртахууныг зан заншлаар тодорхойлно. Зан нь ямар байх нь хүний ёс суртахууныг илтгэнэ. Ямар зан нь давтагдаж байна. Тэр нь заншил нь болдог. Зан сайтай хүн сайхан сэтгэлтэй байх учир ёс суртахуунтай харагдах гэж хичээх шаардлагагүй. Байгаа нь өөрөө ёс суртахууныг илэрхийлнэ.