10-р сарын 20. Олимпын их наадмаас монгол хүн анх медаль авсан өдөр
Мексикийн нийслэл Мехико хотноо болсон зуны олимпийн наадамд 5530 тамирчин спортын 20 төрөлд 172 багц медалийн төлөө өрсөлдөж, манай улс 16 тамирчнаа илгээснээс хойш яг 55 жил өнгөрчээ. 1968 оны 10-р сарын 20. Олимпийн наадмын 8 дах өдөр. Бөхийн чөлөөт бөхийн барилдааны 52 кг-ын жинд Чимэдбазарын Дамдиншарав хүрэл медаль хүртэж, 87 кг-д Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхдагч олимпын мөнгө, хүрэл медаль байлаа. Удалгүй Д.Сэрээтэр, Т.Артаг нар нэжгээд хүрэл медаль хүртэн, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпийн их наадмын тэнгэрт анх мандсан түүхтэй билээ. Өнөөдөр олимпийн наадмын анхдагчид медальтнуудад УИХ-ын нэгдсэн чуулган дээр хүндэтгэл үзүүлэв. Холбогдох бичлэг үзэх