Уухайн түрлэг цуурайтсан Лос-Анжелесийн харваа өндөрлөв
АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын дунд жил бүр зохион байгууллагддаг Монгол iагайн харвааны 16 дах удаагийн нээлттэй тэмцээн нарлаг Калифорни
мужийн Лос-Анжелес хотноо 11-р сарын эхний 7 хоногийн өдрүүдэд өргөн дэлгэр, тэнүүн сайхан болж өндөрлөлөө. Нээлттэй тэмцээнд алс холын ногоон тив Австралиас, буурал Европ
тивээс, хөрш агч модны Канадаас, төрөлх Монгол орноос, мөн Америкийн олон хот, мужуудаас 23 багийн 160-аад хашлага сумны хамаатан, өв тээгч нар маань цуглаж, уухайн дуу хадаан наадлаа. Тэмцээний хамгийн ахмад харваач 65 настай Монгол Улсын дархан мэргэн М.Машбат, хамгийн залуу харваач ЛА хотын харваач 16 настай Ц.Дөлгөөн нар байлаа. Уламжлал ёсоор хамгийн ахмад харваач М.Машбатад МШХХ- ны АНУ дах салбар хорооны тэргүүн Жамьянсүрэн хүндэтгэл үзүүлэв.
Тэмцээний эхний 2 өдөр багуудын тэмцээн ширүүхэн өрсөлдөөнтэй өрнөснөөс АРЖ баг/Австрал/, НҮҮДЭЛЧИН баг/Сиатле/, ЧАНДМАНЬ баг/Чикаго/ багууд тэргүүлж, шилжин явах цом, медаль, мөнгөн шагналын эзэд болцгоов. Тэмцээний 3 дах өдөр бүх харваачдын дунд хувийн цуваа харвааны тэмцээн явагдаж, М.ГАЛЗОЛ/Нүүдэлчин баг/, Д.ЭНХ-ОРХОН/Тойром баг/, Х.БАТБААТАР нар алт, мөнгө, хүрэл медаль медаль энгэртээ гялалзуулав.
Энэ дашрамд тэмцээний ерөнхий зохион байгуулагч “СОЁМБО” клубын хамт олон, ерөнхий ивээн тэтгэгчид, хамтран ажилласан АНУ дах Монгол Улсын ЭСЯ, Ерөнхий консулын газар SF, МШХХ, АНУ дахь салбар хороо, Лос-Анжелес Монголчуудын холбоо, DBN carrier, EZH Transport, ETA trans, Auto line, Алтай Construction, Great west auto, Ajaa Trans, BZ Trans, Khan Trans, Us cars, Hu trans, All upgrade trans, Монгол Номын сан, I trans, Отгоо electric болон Коко групп, Араг ресторан, Дуу хөгжмийн “Даян” хамтлаг, DJ Marco, Хандаа ахлагчтай “Fashion show”, мөн тэмцээний хүндэт зочноор уригдан ирсэн МШХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, МУҮДМ, спортын мастер Отгонбаяр, МШХХ-ны тэргүүлэгч гишүүн, МУҮДМ Монхной, Сонинбаатар, МШХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Энхжаргал, Европын шагайн холбооны тэргүүн асан Батзориг тэргүүтэй харваачид, Австрали тивийн 3 багийн хамт олонд, Канадын багийн хамт, түүнчлэн алс холоос цаг заваа гарган хүрэлцэн ирсэн харваачид, ХҮНДЭТ ӨВ ТЭЭГЧ та нартаа дахин дахин баярлаж, талархсанаа илэрхийлье!
Тэмцээний сүүлийн орой шилдгүүдээ тодруулж, халуун дулаан, дотно яриа өрнүүлсэн ҮДШИЙН ЦЭНГҮҮН маань сүр жавхлантай, найрсаг сайхан боллоо. Цэнгүүнд өв тээгч, харваач
Шижирболд, “ӨАвъяаслаг Монголчууд” ТВ шоуны тэргүүн байрын шагналт, дуучин Энх-Эрдэнэ нар ая дуугаа өргөж, загварын охид үзүүлбэрээ гайхуулан, Лос-Анжелес хотын дуу хөгжмийн “Даян” хамтлагийн уран бүтээлчид эрхий мэргэн шагайчдын цөсийг хөөргөж, чилсэн биеийн чилээг нь гаргасан гайхалтай нэгэн цэнгүүн ийнхүү өндөрлөв.
Бид 2016 онд анхны том тэмцээнээ хийж байсан. “ЛА-ын наадамд харваач бүхэн ирэх маш их дуртай байдаг” гэж нэг биш харваачаас сонсож байсан болохоор бид ч их чармайдаг, цаашдаа ч илүү хичээх болно. Дараа жилийн наадам даанч хол байна даа. АНУ-ын зүрх нь болсон Вашингтон хотод баяртай сайхан уулзацгаая!
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч : “СОЁМБО” клуб