Аравтууд айхтар тоглолт үзүүлж, 22 онооноос барьж чадав

Лигийн тэмцээний эмэгтэй багуудын плэй-оффын хагас шигшээ цуврал тоглолт-6. Аравт 63:61 Хасын Хүлэгүүд. Ёстой нэг үзүүштэй гоё тоглолтыг охид, бүсгүйчүүд үзүүллээ.  Тоглолтын эхний хагас 22 онооны зөрүүтэй дуусахад олон хүн Хүлэгүүдийг хожих юм байна гэж бодоцгоосон нь лавтай. Гэтэл тоглолтын төгсгөлд жинхэнэ гал асч, дөл дүрэлзэв. Тооны харьцаа 61:53 байхаас эхлээд, Аравтууд алхам алхмаар самбар, бөмбөг эзэмшилт, дамжуулалт, хамгаалалт довтолгоон дээрээ бүрэн хяналттай тоглосоор өрсөлдөгчдөө нэг ч оноо өгөлгүй 63:61-ийн харьцаатай амин чухал хожлоо авч, тоглолтын ерөнхий үр дүнг 3:3 болгож тэнцүүлэв. Энэ хугацаанд Ч.Халиун 3 торгуулийн шидэлтээ алдсан гээд бод доо. Дээр нь Хүлэгүүд багийнхны шидэлт, оролтууд ээлж дараалан нурахыг бид харцгаав. Ямар сайндаа л дасгалжуулагч нь завсарлагаанаар “Зүгээр элдэв маяггүйгээр бөмбөгөө хийчихэж болохгүй байна уу” гэхэв дээ.  Багийн лидер Ө.Индра 20 оноо авсан ч энэ нь хожиход хангалтгүй байлаа. Хожлын эздээс А.Колеман 23 оноо, 8 самбар, 3 дамжуулалт, Б.Номин 17 оноо, 11 самбар! гэсэн ганган тоглолтыг үзүүлэв. Ням гаригийн 7 дох тоглолт ч юм юмтай болох нь дээ.

 

 

Тоглолтын онцлох агшнаас   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг