Стейниц, Хан-Алтай клубийн охид түрүүллээ
Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний 11-12 ба 13-14 насны охидын тоглолтууд “Стейниц” шатрын академийн байранд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээний 11-12 насанд Б.Буянхишиг/Стейниц/ тэргүүлэн, З.Энхзаяа/Багануур/, А.Энэрлэн/Алдар/, Б.Ану/Багануур/, Б.Эгшиглэн/Босоо ноён/ нар эхний 5 байруудад шалгарсан бол 13-14 насны ангилалд Ш.Оюунгэрэл/Хан-Алтай/ түрүүлж, Н.Содгэрэлт/Гэгээн Арвай/, Г.Урангоо/Мончесс/, Б.Энэрэл/Dream ches/Ч.Ундрам/Төгс нүүдэл/ нар шагналт байрт оржээ. Охидын шагналуудыг МУГД Ц.Батболд, ОУИМ Д.Шаравдорж, улсын шүүгч Э.Хулан,Ш.Сайнтөгс, Т.Түвшинжаргал нар гардуулав.
Тэмцээний шагналтнууд
Тэмцээний гэрэл зургуудаас