Лигийн тэмцээний плэй-оффын хагас шигшээ тоглолт-4 /3:1/ Хасын Хүлэгүүд 86:61 Эрдэнэт Майнерс   Тоглолтын тойм

Тоглолт өмнөх өдрийн нөгөө хагас шигшээ тоглолтын нэгэн адил бага зэрэг уйтгартай, нэг баг нь давамгайлсан нөгөө нь тоглолт нь болж өгөхгүй байсаар лигийн олон удаагийн аваргын ялалтаар өндөрлөв. Ж.Мосс 19 оноо, 5 самбар, дундын зай, оролтоос 7/10 буюу 70%-ийн гүйцэтгэлтэйгээр бүх тоглогчдыг оноогоор тэргүүлсэн бол Д.Майлс, Ч.Ихбаяр нар талбай дээр онцгой бйаж чадлаа. Майнерсаас А.Тэмүүжин, ах дүү Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нар 10-аас дээш оноо авцгаав. Тоглолтын төгсгөл рүү хэр баргийн хурц араншин гаргаад байдаггүй Э.Дорж-Арилд залуу тоглогч Э.Түшигтэй маргалдсаны улмаас техникийн алдаагаар торгуулж, мөн залуу холбон тоглогч Г.Болор-Эрдэнэ дараалан техникдүүлсэнээр талбайг чөлөөлөв. Ер нь энэ жилийн лиг, ялангуяа плэй-оффын тоглолтууд техникийн алдаагаар арвин болж байгаа. Нэг талаас шүүгчийн хямд үлээлт, нөгөө талаас тамирчдын сахилга батын асуудалтай энэ бүхэн холбоотой биз. Ингээд хагас шигшээгийн 2 цуврал тоглолт хоёулаа адилхан 3:1 гэсэн үр дүнтэйгээр 5 дах тоглолт руугаа орлоо. Хожигдох эрхгүй, шигшээд шалгарах гэсэн 2 нөхцөлтэйгээр багууд дахин талбайд гарцгаана.

 

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг