Бразил легионерын гоол багтаа хожил авчирлаа
Монголын Премьер лигийн 11-р тойргийн ссүлйин тоглолт. БУЛГАН СП ФАЛКОНС 1:0 УЛААНБААТАР. Хүснэгтийг тэргүүлэгчид өнгөрсөн жилийн аваргыг буулган авснаар 31 оноотой болж, тэргүүллээ улам баталгаажууллаа. Тоглолтын 72 дах минутанд М.Төгөлдөрийн зүүнээс дамжуулсан бөмбөгийг бразил легионер Андрей Фэррэйра хүчтэй гуядаж цохин, нэгэн гайхалтай гоолыг оруулсан нь тулааны хувь заяаг ерөнхийд нь шийдчихэв. “Фалконс”-ын ахлагч М.Төгөлдөр энэ улирлын 7 дах оновчтой дамжуулалтаа өгч, бүх тоглогчдыг манлайлсаар. “Улаанбаатар”-чуудын хувьд хаалга чиглэсэн 7 цохилт гүйцэтгэсэн ч олдсон боломжуудаа ашиглаж чадсангүй. Ялангуяа цаг дуусах мөчид О.Мижиддорж тун эвгүй хаалттай цохилт гүйцэтгэсэн ч “Фалконс”-ын хаалгач Э.Эрдэнэбат өндөр ур чадвар гаргасан хаасан юм. Ингэснээр “Фалконс” улирлын 11 тоглолтонд 27 гоол оруулж, хоёрхон гоол хаалгандаа алдсан үзүүлэлттэй явна. “Брера Илч” клуб л тэдний хаалганд 2 удаа гоолдсон бол бусад багууд “Фалконс”-ын хамгаалалтыг нэвтлэх аргаа нэг л сайн олж чадаагүй хэвээр байна. “Булган СП Фалконс” дараагийн тойрогт “Ховд” багтай, “Улаанбаатар”-ынхан “Баварианс”-тай тоглох хуваарьтай.
“Улаанбаатар” багийн довтлогч А.Дөлгөөний яриа Бичлэг үзэх
“Булган СП Фалконс” багийн хаалгач Э.Эрдэнэбатын яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “СП Фалконс” багийн бразил легионер Андрей Фэррэйра тодорлоо. Тэрбээр энэ тоглолтын хожлын ганц гоолыг оруулсан юм.
Монголын Премьер Лиг