Япон легионерууд багтаа ялалт авчрав
Монголын Премьер лигийн 13-р тойргийн тоглолт. Хаан Хүнс 3:2 Эрчим. Ширүүн өрсөлдөөн өрнөж, “Хоромхон”-ынхон хамгаалалтандаа удаа дараа алдаа гаргасны балгаар 2-р үеийн эхэнд 3:0-ээр хожигдож эхэлсэн.
“Эрчим”-ийн Япон легионер Мишима Юута улирлын 8, 9 дэх гоолоо оруулснаар оноог ойртуулан, мэргэн буучдын өрсөлдөөнд хүч түрэн орж ирсэн бол тус багийн өөр нэг япон легионер Хироя Киёомото талбайн төв дөнгөж өнгөрөөд хаалгачийг хэмжиж цохин, нэгэн гайхалтай гоол оруулсныг мөн дурьдах ёстой. Хэдий 3 гоолоор хожигдож явсан ч “Хоромхон” тйим амархан бууж өгсөнгүй. Довтлогч Н.Наранболд 73 дах минутанд торгуулийн цохилтоор тоог ойртуулж, багийнхнаа сэргээлээ. Улмаар 90+3 дах минутанд тэрээр дахин гоол хийснээр тоо 3:2 болон ойртсон. Гэвч тоог тэнцүүлэх хангалттай цаг тэдэнд байсангүй. Н.Наранболд энэ тоглолтод дубль хийснээр 11 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. “Хаан Хүнс-Эрчим” энэ тоглолтод ялалт байгуулснаар 20 оноотой болж, хүснэгтэнд “Хоромхон”-ы дээр нэрээ бичүүллээ. Харин “Хоромхон”-чууд сүүлийн 3 тойргоос нэг л оноо авснаар 7-р байр руу унав.
“Хаан Хүнс-Эрчим” багийн хагас хамгаалагч Г.Батбилгүүний яриа Бичлэг үзэх
“Хоромхон” багийн хамгаалагч О.Оюунбаатарын яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Хаан Хүнс-Эрчим”-ийн япон довтлогч Мишима Юута тодорлоо.
Тэрбээр энэ тоглолтод “Хоромхон”-ы хаалганд хоёр гоол оруулснаар мэргэн буучдын өрсөлдөөний гуравдугаар эгнээнд орж ирсэн юм.