Хоромхон багийн клубын ойдоо барьсан амттай хожил
Монголын Премьер лигийн 15-р тойргийн тоглолт. Хангарьд 3:4 Хоромхон. Монголын хөл бөмбөгийн ууган клубүүдийн нэг “Хоромхон” клуб энэ өдрүүдэд 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Тэд ойн баярынхаа үеэр “Хангарьд”-ын эсрэг сэтгэл гэгэлзүүлсэн гайхалтай тоглолт үзүүлж, эцсийн мөчид 4:3-аар ялалт байгууллаа. “Хангарьд” энэ тоглолтод тэргүүллийг түрүүлэн авч, “Хоромхон” тэнцүүлэх байдлаар өрнөсөөр үндсэн цагийг дуусгасан. Харин шүүгчийн сунгасан 6 минут дуусахын өмнөхөн япон хамгаалагч Кагава Шого баруунаас дамжуулсан бөмбөгийг амжилттай мөргөн гоолдож, тулааны эцсийн цэгийг тавьсан юм. “Хоромхон”-ы ахлагч Т.Мөнхбаатар энэ тоглолтод дубль хийснээр 11 гоолтой болж, багийн анд Н.Наранболдын хамтаар мэргэн буучдын жагсаалтын дэд байрт бичигдэж эхлэв. “Хангарьд”-ын довтлогч З.Тэмүүлэн энэ тоглолтонд бөмбөг оруулснаар түүний гоолын тоо 13-т хүрэв. Тун чухал ялалт байгуулсан “Хоромхон”-чууд 22 оноотой болж, хүснэгтийн 6-р байр руу дэвшлээ. Тэд дараагийн тойрогт “Ховд”-той тоглох бол “Хангарьд”-чууд хүснэгтийг хожигдолгүй тэргүүлэгч “Булган СП Фалконс”-той тоглох хуваарьтай байна.
“Хоромхон” багийн ахлагч Т.Мөнхбаатарын яриа Бичлэг үзэх
“Хоромхон” багийн дасгалжуулагч С.Пүрэвсүхийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр хамгаалалтад сайн байсны зэрэгцээ цаг дуусах мөчид хожлын гоол оруулсан “Хоромхон”-ы хамгаалагч Кагава Шого тодорчээ.