Эйффелийн цамхгийн төмөр хэлтэрхий бүхий 455 гр алтан медаль

Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан НИКЭ болон “Афин-1896“ анхдугаар олимпын наадам болсон “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйффелийн цамхгийг дүрсэлжээ. Харин ард талд нь 1887-1889 онд Эйффелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газрын Францыг дүрсэлсэн зургаан өнцөгтийг урласан байна. “Парис-2024” олимп болон паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй, медаль тус бүр Эйффелийн цамхгийн 18 гр төмөр агуулсан бөгөөд алтан медаль нь 455 гр жинтэйгээр нийт 5084 ширхгийг урласан аж.
Эх сурвалж Odbayar Nergui