Хангарьд баг хүнд тоглолтоос бүтэн оноо салгав

Дээд лиг. 1-р тойрог. Тоглолт-2. Ховд 0 : 1 Хангарьд. Сүүлийн жилүүдэд лигт өнгө нэмэн орж ирсэн баруун алтай нутгаар овоглосон багийн дээд лигийн туршлага дүүрэн багтай хийсэн тоглолт хамгаалалт зонхилсон тоглолт болов. Хоёр баг гарнны бүрэлдэхүүн тус бүр дөрөв дөрвөн легионер тоглогчдыг талбайд гаргав.

 

 

Тоглолтын цорын ганц гоолыг Япон хөл бөмбөгч Хомура Юта тоглолтын 1-р үеийн 20 дах минутанд оруулсан нь энэ тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц бөмбөг байлаа. Харамсалтай нь шууд дамжуулалт түүний гоолоос хойш хийгдсэн учраас бичлэгт үлдсэнгүй.

 

 

Тоглолтын бичлэг 1-р үеийн 33 дах минутаас

 

Тэмцээний гэрэл зургаас

 

Эх сурвалж : Mongolian Premier League