“Парис-2024” Паралимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 м-ийн тэргэнцэртэй гүйлтийн T53 ангилалд ОУХМ Пүрэвцогийн Энхманлай 1-р гарааны 5-р замаар хурдаа сорин, 16.03 секундын амжилтаар гараандаа 5-р байр эзэлж, энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэв. Тэрээр үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлаганд бэлтгэл, дасгалжуулалтаа хийдэг бөгөөд  2016 оны Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Бээжингийн Гран-При тэмцээний алт, хүрэл медальт, 2019 оны Польшийн Гран-При тэмцээнээс мөн хүрэл медальтхүртсэн, Монгол Улсын есөн удаагийн аварга, хоёр дох паралимпын наадамдаа оролцож буй туршлагатай тамирчин юм.
Гэрэл зургийг Ж.Адилбиш


 

Монголын Паралимпын хороо /Mongolian Paralympic Committee/

Биеийн тамир, спортын улсын хороо