Дээд лиг. 4-р тойрог. Улирлын тоглолт-18. FC Ulaanbaatar 1 : 0 BRERA ILCH FC  Лигийг тэргүүлж байгаа болон шинэ улирлаас бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн, тун өгөө аваатай тоглолтыг үзүүлж байгаа хоёр багийн тоглолт хөл бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байлаа.

 

 

Тэнцүүхэн тоглолт өрнөх үед аль нэг багийнхаа гаргасан алдаан дээр ажилладаг бичигдээгүй хууль бий. Тоглолтын 39 минутад Брерагийн хаалгач #30 О.Тэмүүжин байж боломгүй алдаа гаргаж орхив. Эсрэг багийн довтолгоо дуусаад, өөрийн багийн хамгаалагчдаа байрлалаа эзэлж амжаагүй байхад бөмбөгөө тавын шугаман дээрээс цөлөх гээд хүч муутайхан цохисон бөмбөгийг хамгаалагч хүлээж авсан. Харин хаалгач руу буцаагаад өгөхөд нь дахин холхон цохих гээд айлын тоглогчид бэлэг өгөх нь тэр. Ийм боломжийг #26 А.Тэмүүжин юу гэж алдах вэ дээ. Хориод метрээс хүчтэйхэн доторлосноор бөмбөг хаалганд орлоо.

 

 

 

Тоглолтын сүүлийн хагаст нэг нь гоолоо хадгалангаа, нөгөөх баг нь тоог тэнцүүлэх гэж их л мэрийцгээв. Хожигдож яваа Илчүүдэд боломж гарах нь гарсан. Хаалгач О.Тэмүүлэн эхний үеийн алдаагаа засах боломжоо ашиглаж, тоглолтын 56 дах минутанд торгуулийн цохилтыг хаасан ч энэ нь тоглолтын үр дүнд нөлөөлж чадсангүй. Жигүүрийн хамгаалагч #24 Э.Мөнх-Эрдэнэ торгуулийн талбайдаа бөмбөг тууж орж ирсэн #14 Ото Шионыг унагасан. Шүүгч 11 метрийн цохилт заасан. Улаанбаатарын багийн ахлагч #9 О.Мижиддорж баруун тал руу цохисон ч хаалгач тааж үсэрч чадав. Ингээд эцсийн дүндээ ганц том алдаа багаа хөөдөж орхисон доо. Уул нь ч Брерачуудын тоглолт давгүй болоод байгаа юмсан. Ямар ч гэсэн нийслэлийн баг Дэрэнгийн хамтаар тэргүүллээ хадгалж үлдлээ.

 

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

[embedyt] https://www.youtube.com/watch?v=_fLbGcaIrpQ[/embedyt]

 

Тоглолтын гэрэл зургаас

 

460633297_996358618955609_7123131097875345436_n
460633297_996358618955609_7123131097875345436_n

 

 

Mongolian Premier League