Оюутны тивийн аваргуудад баяр хүргэлээ
FISU-AUB Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд “СИТИ” их сургуулийн нэр дээр оролцсон Монгол Улсын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртсэн. Өнөөдөр “СИТИ” их сургуулийн удирдлагууд багийн гишүүдийг хүлээн авч баяр хүргэн, Азийн оюутны спортын холбоо, Тэмцээнийг зохион байгуулах хороо, Тайваны оюутны спортын холбооноос ирүүлсэн “Оролцогчийн диплом”-ыг гардууллаа. Мөн Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч О.Тэнүүн оюутны шигшээ багийн өмсгөлийг СИТИ их сургуульд дурсгал болгон хадгалуулав.