Цаг хугацаа хэвийн үргэлжилж, бид Дамбадаа л үлдэнэ

Ямар нэг намын хамаагүй сурталчилгаанд явж байгаа ухуулагч, дэмжигч нарт иргэд та бүхэн маань хүндэтгэлтэй хандаарай. Бид сонгууль дуусгаад л усандаа, түлшиндээ, дэлгүүртээ, өрхийн эмнэлэгт, сургууль цэцэрлэгтээ хүүхэд, ач зээ нараа хөтлөөд хүргэж өгөөд, элдэв янзын инээд хөөртэй яриа өрнүүлээд, шүүмжлэх үедээ шүүмжилж, шүүмжлүүлж явдаг энгийн л эгэл хүмүүс. Цаг хугацаа хэвийн үргэлжилж, бид Дамбадаа л үлдэнэ.Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй байдаг.