Мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс эхнээсээ бодит ажил болж байгааг дурдсан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа

Хотын дарга Х.Нямбаатараар ахлуулсан Нийслэлийн ИТХ болон СХД-ийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид Хүүхэд залуучуудын театрт иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хотын дарга “Улаанбаатар хотыг орон сууцжуулах бодлогын хүрээнд газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, авто замын засвар, бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэн өрнүүлж байна. Чанарт анхаарч, дараагийн 10 жилдээ авто замд дахин гар хүрэхгүй байхаар ажиллаж байна гэдгийг онцолсон юм.   Бичлэг үзэх
Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 6 дүүрэг, 204 хороог 14 хот, 42 хороолол болгон засаг захиргааны өөрчлөлтийг хийн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийг 4 хот болгон хувааж, хөгжүүлэх гол зорилтыг танилцуулав. Мөн ил задгай хог хаягдал хаядаг Улаанчулуутын хогийн цэгийг хааж, ангилан, дахин боловсруулан ялгах, бичил төвүүдийг бий болгоно. Ханын материалд 720 айлын орон сууцыг барихаар газар чөлөөлсөн гэх мэт мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлс эхнээсээ бодит ажил болж байгааг дурдсан нь иргэдийн талархлыг хүлээж байлаа. Мөрийн хөтөлбөртэй танилцахаар амралтын өдрийнхөө цаг заваа хуваалцсан иргэддээ баярлалаа. Хотын даргаар ахлуулсан манай багт итгэл хүлээлгэж, багаар нь дэмжээрэй. Мөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Иргэд, сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Сонгогчид Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлсээр байна.  Бичлэг үзэх
СХД-ийн ИТХ-ын сонгуулийн 17-р тойрогт нэр дэвшигч Бат-Эрдэнийн ЗОЛБОО