28 жилийн дараа озеки цолтнууд эзэн хааны цомын төлөө тулна

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёогийн макүүчи зиндааны 14 дэх өдрийн барилдаанд манай 2 бөх хоорондоо барилдав. Озеки Хоошёорюү С.БЯМБАСҮРЭН сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнг давсан  Барилдааны бүтэн бичлэг үзэх бол озеки Котозакура мөн өрсөлдөгчөө ялснаар 2 хүчит озеки тус тус 14 даваатайгаар башёогийн сүүлийн өдөр аваргын төлөө халз тулах болзлоо хангалаа.