Яруугийн залуу заан яралзтал барилдсаар түрүүлэв
Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Барилдааны бүтэн бичлэг үзэх Барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, “Алдар” спорт хороо, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Өвөрхангай Төгрөг сумын харъяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан бол шөвгийн наймд улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан М.Гантулга нар үлджээ.
Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн дундаас нэг сая төгрөгийн азтан 4, супер азтан буюу хоёр сая төгрөгийн азтан нэгийг, айргаараа алдартай нутгийн иргэдээс мөн айрагны азтангууд тус тус тодруулсан юм. Маргааш сумын цолтон, залуу бөхчүүдийн ээлжит барилдаантайболно.