Өрсөлдөгчийнхөө алдааг өршөөсөнгүй
Дээд лигийн 9-р тойрог. Улирлын тоглолт-43. Хоромхон клуб vs Hunters FC Mongolia Өмнөх тоглолтонд гол тоглогчдоо тоглуулж чадаагүй талбайн эзэд энэ удаад яаж тоглох бол? Зочид тэдэнд ямар хариу барихаар бэлдэж ирсэн бол? Гарааны бүрэлдэхүүнээс харахад урд шугамд л гол тулаан өрнөхөөр…
Эхний үеийн цор ганц бөмбөгийг тоглолтын 36 дах минутанд Хоромхончууд хаалгандаа алдсан. Тэд яг талбайн төвд бөмбөгөө булаалгаснаар Хантерсын хурдтай сөрөг довтолгоог хийн, #9 Э.Мөнгөнбагана гоолдсоноор эхний үе өндөрлөв.
Тоглолтын 2-р үеийн тоглолт илүү сохирхолтой өрнөн, цагаануудын туршлагатай довтлогч, багийн ахлагч #11 Н.Наранболд тэнцээний гоолыг 69 дэх минутанд оруулж чадсан. Тэрээр их холоос, алсын дамжуулалтаас ирсэн бөмбөгийг 2 хамгаалагчаас сугарч гаран хүлээн авч, туусаар санасандаа хүрэв. Харих арай л болоогүй гэдгээ зарлаад байна уу гэлтэй.
Ингээд энэ тоглолтыг тэнцээгээр өндөрлөх нь гэж бодож байтал шүүгчийн мэдлийн 90+4 цагт Хантерсын #11 М.Бямбасүрэн 3 онооны, хожлын үнэ цэнэтэй гоолыг оруулж, багтаа чухлаас чухал хэрэгтэй ялалтыг авчрах нь тэр. Бишрэлт Хоромхоны хамгийн хойно үлдсэн хамгаалагч ёстой нэг эвгүй зөрсөн дөө. Тэрнээс улбаатай үйл явц цааш өрнөсөөр тоглолтын хувь заяаг шийдэх бөмбөг болж хувирсан. Бүүр наана ч хажуугаас бөмбөг гаргах үедээ тоомжиргүй хандсан нь ч бас алдаа юм.
Бүтэн тоглолт үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=33ppLqGFJj8[/embedyt]
Тоглолтын гэрэл зургаас