Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчин IFBB Pro А.Гантулга  АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан бодибилдингийн ноён оргил MИСТЕР ОЛИМП тэмцээний мэргэжлийн тайзнаа анх удаа эх орноо төлөөлөн гарч, амжилттай оролцоод ирлээ. Холбооны удирдлагууд анхдагч тамирчнаа хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Тамирчиндаа цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.