Монголын бодибилдингийн тамирчид багаараа мөнгөн медалийн эзэд боллоо

Мальдив Улсын Адда хотын Канарийф ресортод бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах XV тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны тамирчид 5 алт, 7 мөнгө, 4 хүрэл хүртэн, тусгай IV байрт 2, V байрт 3 тамирчин шлгарч, нийт 21 медаль хүртэв.
Мөн эмэгтэй баг тамирчид багийн оноогоороо 2-р байр орсноор мөнгөн медалийн эзэд болсон бахдам амжилтаар дэлхийн аваргын тэмцээнийг өндөрлүүллээ. Эх орноо төлөөлөн дэлхийн тайзан дээр өрсөлдсөн нийт тамирчид, шүүгчид, арын албанд ажилласан бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Гурав хоногийн туршид тамирчидтайгаа хамт догдлон үзэж, зүрх сэтгэлээрээ дэмжсэн бодибилдингийн спортоор хичээллэгч, сонирхогч, дэмжигчиддээ маш их баярлалаа.
Монголын баг тамирчид 11-р сарын 15-ны 05:25 цагт эх орондоо ирнэ.