33 тоглолт дараалан босоо яваа баг

“Байер Леверкузен” клубын баг Германы багуудын нэгэн дээд амжилтын эзэн болоод байна. Тэд Хаби Алонсогийн удирдлага дор Бундеслигийн 23-р тойрогт талбайдаа “Майнц”-ыг 2:1-ийн харьцаатай хожсоноор 33 тоглолтонд ялагдал хүлээгээгүй анхны багаар нэрлэгдлээ. Өмнөх дээд амжилтыг “Байерн Мюнхен” эзэмшиж байсан бөгөөд тэд 2019-2020 онд 32 тоглолтонд хожигдоогүй байсан юм. “Байер Леверкузен” энэ улирлын бүх тэмцээнд 33 тоглолтоос 29 хожиж, 4 удаа тэнцсэн үзүүлэлтэйгээр ялалтын цувралаа үргэлжлүүлсээр…