Өсвөрийн сагсан бөмбөгчдийн “Үндэсний шидэгчид”хоёр дох удаагийн тэмцээн “Хунт” спорт зааланд болж, хөвгүүдийн 10-11 насны ангилалд 12 багийн 72 өсвөрийн тамирчид оролцов. Багууд 3 хэсэгт хуваагдаж, хэсэгтэй тойргоор тоглон, 8 шилдэг баг хасагдах шатанд шалгарсан. 40-р сургуулийн хөвгүүдийн “Eagles-1” баг хэсгийн тоглолтоо нэлээн адармаатай эхлүүлсэн ч бага насанд түрүүлж чадав. Тэд хэсэгтээ эхлээд сургуулийнхаа 2-р багийн хожиж, дараа нь 62-р сургуулийн “One dream-2” багтай 12:12-оор тэнцэн/Хэсэгтээ тэнцвэл 2 оноо авдаг дүрэмтэй/, улмаар 1-р сургуулийн багт 12:16 гэсэн оноогоор ялагдал хүлээн, 6-р байраар арай гэж гарсан ч эхний нугалаан дээр хэсгээсээ 3 хожилтой, 100%-ийн амжиллтай шалгарсан 62-р сургуулийн “One dream-3” багийг хожиж, яван чангарсаар Аваргын алтан медалийн төлөө 1-р сургуулийн “Төгс шонхорууд-2” багийг 17:11-ийн харьцаагаар илүүрхэн, энэ тэмцээний анхны цомоо өргөв. Тэмцээний дүнг танилцуулбал : Шөвгийн наймд /1-5/ 151-р сургууль-1 16:10 1-р сургууль, /3-7/ Төгс шонхорууд-2 13:12, Эрдмийн өргөө-Эрдмийн хүлгүүд, /2-6/ 62-р сургууль One dream-3 9:11 40-р сургууль Eagles-1, /4-8/ 62-р сургууль One dream-2 10:10/1:2/ 62-р сургууль One dream-4. Энэ тоглолтонд оноо тэнцэж, дүрмийн дагуу 5-р үеийн шидэлтийн үр дүнгээр ялагчийг тодруулсан. Хагас шигшээ тоглолт : 151-р сургууль-1 9:10 Төгс шонхорууд-2, 40-р сургууль Eagles-1 14:13, 62-р сургууль One dream-4, Хүрэл медалийн тоглолт : 151-р сургууль-1 14:10 62-р сургууль One dream-4. Алтан медалийн тоглолт : 40-р сургууль Eagles-1 17:11 Төгс шонхорууд-2.
Хэсгийн тоглолтын  Бичлэг үзэх
Хүрэл медалийн тоглолт  Бичлэг үзэх
Алтан медалийн тоглолт  Бичлэг үзэх