8-р тойргийн сүүлчийн тоглолт. Хантерс 9:0 Төв Азарганууд

Дээд лигийн 8-р тойрог. Улирлын тоглолт-40. Hunters FC Mongolia  9 : 0  ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ Өмнөх 7 хоногт хойшлогдсон энэ тойргийн сүүлчийн тоглолт. Хүснэгтийн сүүл мушгиж байгаа багуудын хувьд бүтэн оноо авна гэдэг маш чухал. Азаргануудад анхны оноогоо авах уу, Хантерсчууд хожил аван хоёр байраар урагшлах уу гэдэг хариуцлагатай цаг ирэв.

 

 

Тоглолт эхлээд 8 дах минутанд Япон довтлогч #41 Нео Тамура хөндлөн дамжуулалтыг чулуу болгосон бол 3 минутийн дараа солонгос легинер #42 Чои Тае Мин бараг л эхний гоолтой тун төстэй бөмбөгийг оруулсан. Хамгаалагчид байрлалаа зөв эзэлсэнгүй, түүнд цохих орон зай хангалттай үлдээсэн байв. Цаашаа 24 дэх минутанд Чои Тае Мин дахин нэг боломжийг ашиглаж, хувийн ур чадвараараа тоог 3:0 болголоо. Энэ үеийн төгсгөлийг  довтлогч #77 Ан Сае Жун 44 дэх минутанд тавьж чадсан. Түүний 20 гаруй метрийн зайнаас цохисон бөмбөгийг Азаргануудын хаалгач #1 Б.Мэргэн хааж амжсангүй.

 

 

 

2-р үе эхлээд 10 минут өнгөрөхөд бараг бэлтгэлийн үеийн гэмээр довтолгоо явагдан #9 Э.Мөнгөнбагана гоолдов. Харин тоглолтын 65 дах минут үргэлжилж байхад сэлгээгээр орж ирсэн Н.Зоригт тоог 6:0 болгосон бол Ан Сае Жун өөрийн нэр дээрээ 2 дох бөмбөгөө 75 дах минутанд бичүүллээ. Май, оруул гээд өгсөн хөнгөхөөн дамжуулалт түүн дээр ирсэн. Тоо 7:0 болов. Сүүлийн 2 гоолыг тоглолтын 88 дэх минутанд Э.Мөнгөнбагана, 85 дах минутанд Чои Тае Мин нар оруулснаар Солонгос хөл бөмбөгч энэ тоглолтонд хет-трик толилуулав. Нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Тоглолтын шууд дамжуулалт гэж ёстой нэг нүд өвтгөсөн, үзэхэд таашаал авах нь битгий хэл уур ундууцал төрөхөөр байсаар. Яагаад сайжруулчихаж болохгүй байна вэ? Хатуухан хэлбэл бараг 10 жилийн хүүхэдч  гайгүйхэн утсаар энэнээс дээр лайвдах байх шүү. Зохион байгуулагчид хойшдоо бодолцоно биз.

 

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

 

 

Mongolian Premier League