9 сумны гараатай, отгон дэлхийн аварга тэргүүлсэн Гранд слэм

Мэргэжлийн дартчидын энэ жилийн Гранд Слэм тэмцээн өмнөх жилүүдийн нэгэн адилаар дэлхийн аваргууд, топ шидэгчдийн дийлэнх нь оролцож байна. Мэдээж эмэгтэйчүүдийн төлөөлөл Ф.Шеррок, Б.Гревьес нар ч цэцээ сорьж, 50%-амжилттай явцгаана. 2-р тойргийн дараах байдлаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга М.Смит, өсч яваа залуу тоглогч Ж.Рок, дэлхийн хошой аварга П.Райтыг хол илүүрхэ буулгаж авсан С.Бунц болон Ван Гервен, Г.Прайс нарын дэлхийн аваргууд,  цөс эмоци ихтэй Н.Аспиналл зэрэг 8 тамирчин хэсэг тус бүрийг манлайлж, толгойдоо тоос хүргээгүй тэргүүлсээр. Тэмцээний явцад Р.Сирль Н.Раффертитэй тоглохдоо хамгийн сүлийн 8 дах үе дээрээ 9 сумны гараа гүйцэтгэж, танхим дүүрэн хөгжөөн дэмжигчдийн нарыг наргав.   Бичлэг үзэх