Нийслэл хотод хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх бас нэг аятайхан газар нээгдэж байгаа мэдээ чих дэлсэв. Спорт сонирхогчдын хичээллэх дуртай спортын төрлүүдийн нэг боулингийн цоо шинэ төв удахгүй нээлтээ хийхээр зэхэж байгаа гэнэ. Нэр нь”B Bowling Center”. Уг төвийг боулингийн спортын анхны спортын мастеруудын нэг Шарын Баатар, спортын дэд мастер Самбуугийн Баярхүү нар үүсгэн байгуулж, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хөүм Плаза төвийн 1-р давхарт үйл ажиллагаагаа явуулах юм байна. Сүүлийн жилүүдэд боулингийн төвүүд шинээр нээгдэж, нэг хэсэгтээ унтаа байсан энэ спортынхон нэлээдгүй хөдөлгөөнд орж эхэлж байгаа нь сайшаалтай.