Өнөөөдрийн 3 тоглолт ерөнхийдөө тоо ойролцоо, өрсөлдөөн дажгүй болсон. Лигийн аваргууд шинэ улирлыг өнгөлж, хашир бурхи багууд плей-оффын байрлал руугаа алхам алхмаар ороод ирлээ.  Хамгийн олон фэнтэй багуудын нэг Гарьдууд Налайхын залуусыг тоглолтын төгсгөлд буулган авснаар Эрдэнэт Майнерстай мөр зэрэгцэн ирж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсэн бол энэ жил тун өнгөтэй байгаа Апесчууд Отгонтэнгэрийн ах дүүсийг хөнгөхөөн аваад залав. Тоглогчид нь нэлээдгүй ядралттай байгаа гялгар Металлчууд нийслэлээр овоглосон Ти-Эл-Жи багийг жигдхэн тоглолтоороо гартаа оруулж, ээлжит ялалтаа баталгаажууллаа.

IHC Апес 92:84 Завхан Бродерс  Тоглолтын тойм үзэх

Бишрэлт Металл 96:78 Улаанбаатар TLG  Тоглолтын тойм үзэх

BCH Гарьд 99:95 Налайх Бизон  Тоглолтын тойм үзэх