IHC Aпесийн эхлүүлсэн сошиал дайны гал мөддөө цурманд орохгүй
Анх хүлэг морь унасан бичээр эхэлсэн зурган портерын шуурга Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хүрээнээс хэдийн хальжээ. Тоглолтоос гаднах, тоглолтын өмнөх уур амьсгал ямар байна, төдий чинээ үзэгчдийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Маркетинг сайтай багийн эзний санаачилга сошиал орчинд мөддөө унтрахааргүй түймэр дэгдээв. Улирал дуустал цурманд ортол ч ёстой өдий байнаа. Бичнүүд урж тастах уу? Бодонгууд хүү татах уу?