IHC Апес багийн эзэн багуудын санхүүжилтыг ил тод болгохыг уриаллаа
Сагсан бөмбөгийн дээд лигийн хамгийн фанатуудтай багуудын нэг их IHC Апес багийн эзэн Munkhjin Otgonbaatar өөрийн нүүр номондоо “Бидэнд одоогоор 14 тоглогчид бий” гэж зарласнаас гадна мэргэжлийн спортод, мэргэжлийн сагсан бөмбөгт маш чухал нэгэн асуудлыг хөндөж, уриалга гаргажээ. Тэрээр “Багуудын санхүүжилтыг аудитаар дүгнэлт гаргуулан ил тод болгохыг уриалж байна. Бид ч түүчээлэхэд бэлэн. Төрийн өмчит компанийн захирлууд багийн эзэд байх тохиолдол цөөнгүй байгаа тул тухайн багийг төрийн өмчит компани нь санхүүжүүлээд байна уу, эсвэл тусдаа санхүүжилт орж байна уу гэдгийг ил тод гаргаж, олон нийтэд мэдээлэх ёстой. Төрийн өмчит компани санхүүжүүлж байгаа бол татвар төлөгчдийн мөнгөнөөс санхүүжиж байна гэсэн үг. Тэгвэл багийн эзэн нь тэр ТӨК-ийн захирал бус, харин татвар төлөгчид, бид байх ёстой. ТӨК баг санхүүжүүлж болно. Би зүгээр л ёс зүйн асуудал л ярьж байгаа. Ер нь ч тамирчдын цалин, гэрээ контрактыг нээлттэй ил болгоё гэсэн хүсэлтээлээ удаа дараа тавьж байгаа. Нэг ТӨК-ийн захирал багийн эзэн болсноо 4 дэх жилдээ сагсанд ХУВИАСАА ХӨРӨНГӨ ОРУУЛЖ байгаа намайг пацаанаар нь дуудахаар бас дургүй хүрлээ. Төрийн мөнгөөр даналздаг байдал спорт руу хүртэл ороод ирсэн юм уу гэж харамсах. Ууг нь яг ийм байдлын эсрэг энэ засаг маань тэмцээд байгаа ш дээ” гэжээ. Бас л яах аргагүй бодууштай асуудал.