MONGOL KHAN Их Британийн тайзнаа Монголоо гайхуулна

Монгол түмний үгэн судрын их хүмүүн Бавуугийн Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондонгийн алдарт Колизей театртын тайзнаа энэ сарын 17-ны өдөр тоглогдох гэж байна. Хятадууд хориг тавьсан ч дэлхий Монгол уран бүтээлчдийн авъяас, нөр их хичээл зүтгэлийг үнэлэв. Эх орныхоо нэр сүрийг Европ даяар цуурайтуулж яваа их урлагийн билэг оюу тэгширсэн бүтээлч баг, хамт олонд амжилт хүсье.