Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг O COUTURE загварын шоу 9 дэх жилдээ амжилттай боллоо. Зохион байгуулагчдын зүгээс загварын хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бүтэн жилийн ажлын тайлан, гоёлын загварын өнгө төрхийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулжээ. Мөн олон жил судалгаа төлөвлөлт хийсний үндсэн дээр ноолууран бүтээгдэхүүнээ хөгжүүлж, анх удаа “O Couture Fashion Show-2024”-ны тайзнаа Монголчууд бидний бахархал болсон цагаан алт ноолууран бүтээгдэхүүнээ танилцуулж загварын цуглуулгаа олон нийтэд толилуулав. “БОСА Холдинг”ХХК, MICHAEL KORS in ULAANBAATAR -Alpha Zone хамтран ажиллаж, “B Sound” Production, Соёлын Яам, Korean Tourism Organization зэрэг байгууллагууд дэмжиж ажиллажээ.