Дэлхийн аваргууд цолоо хамгаалж чадах уу?
Лондонгийн алдарт “Александра Палас” ордонд мэргэжлийн дартсчидын Дэлхийн аваргын цомын төлөөх ширүүхэн дориухан халз тулаануудад оролцохоор тив тивийн шилдгийн шилдэг 96 тамирчин хэдийнээ бэлэн болжээ. Тэмцээн 2023 оны 12-р сарын 16-наас 2024 оны 1-р сарын 4-ний өдрүүдэд болох бөгөөд хэн нь хэнтэй яаж тоглохоор болсон оноолтыг та бүхэндээ танилцуулъя. Дэлхийн чансааны шилдэг 32 дартсчин эхний тойргийг өнжинө. Харин эхний шатанд 64 тамирчин хоорондоо тулж, ялсан 32 нь 2-р тойрогт топ 32-тойгоо тоглоно. Урьдчилсан байдлаар оноолтыг харахад дэлхийн аваргууд хоорондоо таарах магадлал өндөр. Тухайлбал М.Смит /1/-Р.Кросс/8/, мөн П.Райт/4/, Г.Прайс/5/, Г.Андерсон/21/ нар 2-р бүст чихцэлджээ. Ван Гервен/2/-ий ончийг сорихоор Ван ден Бергь/15/, Ж.Рок/23/ нарын залуус жигдэрсэн бол сүүлийн том тэмцээнүүдийн цомыг өрөөндөө дүүртэл цуглуулсан Л.Хампрьес/4/, Н.Аспиналл/6/нарын 4-р бүсэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эмоци өндөртэй тоглогчид багтаж ядтлаа шавсан харагдана. Хуучин шинэ он дамжин үргэлжлэх гайхалтай олон тоглолтуудаас хэн нь шовойж, хэн нь буцах тийзээ эртлэн захиалах бол?