SUPER series GOLDENTIMES BODYBUILDING GRAND PRIX ULAANBAATAR-2024 тэмцээн эхэллээ

Энэ оны XII сард Макаод болох 10 сая юань буюу 4,8 тэрбум төгрөгийн шагналын сантай бодибилдингийн SUPER series тэмцээнд оролцох эрхийн төлөөх GOLDENTIMES BODYBUILDING GRAND PRIX ULAANBAATAR-2024 тэмцээн манай улсад анх удаагаа байгалийн үзэсгэлэнт SATS Resort Terelj амралт, жуучлалын цогцолборт зохион байгуулагдаж байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр болж, тамирчид сугалаагаа татсан бөгөөд өнөөдөр тайзнаа халуухан өрсөлдөөнийг үзүүлцгээнэ.

 

 

Тэмцээний ангилал :

1.Bodybuilding : 75 кг, 80 кг, 85 кг, 90 кг, +90 кг
2.Men’s physique : 170 см, 175 см, +175 см
3.Bikini : 160 см, 165 см, +165 см
4.Classic physique : 175 см, +175 см
5.Figure : Оpen
6.Men’s Golden model : Оpen
7.Women’s Golden model : Оpen
Энэхүү тэмцээний шагналын сан 50.000.000 төгрөг бөгөөд жин тус бүрийн шилдгүүд гоёмсог хийц бүхий медалиуд, шилдгийн шилдэг үнэмлэхүй аваргууд дурсгалын сэлэм, шигшээ тэмцээнд оролцох про картын эзэд болох юм.
Тэмцээний BIKINI болон Men’s physique ангилалд оролцох тамирчид IFBB pro league-н стандартын дагуу тамирчид хувийн дугаарын дарааллаар нэг нэгээр тайзны голын тэмдэглэлт хэсэгт өөрийн дурын пози барьж үзүүлнэ. Дараа нь хөтлөгч шүүгчийн командаар харьцуулсан пози урдаас болон араас харуулна.