SUPER Series тэмцээнд үзүүлсэн Монголын тамирчдын амжилтаас

SUPER SERIES, GOLDENTIMES BODYBUILDING GRAND PRIX ULAANBAATAR тэмцээн 2024 оны 8-р сарын 24 нд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.  Тэмцээний бүртгэл албан ёсоор нээгдсэн тул оролцох тамирчид дараах линкээр нэвтэрч бүртгүүлэх боломжтой юм. Бүртгэл 8-р сарын 15-ны өдөр хаагдана.

Энэхүү тэмцээний өнгөрсөн жилийн GRAND PRIX FINAL-д манай тамирчид хэрхэн оролцож байсан мэдээллийг бодибилдинг, фитнессийн спортыг сонирхогчиддоо хүргэе. Тамирчин Солонго шинэ тамирчдын Бикини A ангилалд алтан медаль энгэртээ зүүж, улмаар Үнэмлэхүй ангилалд мөнгөн медаль тус тус хүртэн, давхар амжилтын эзэн болсон.

 

 

 

 

 

Классик бодибилдинг 180 см ангилалд тамирчин Лхагвадорж Буяндэлгэр алтан медаль авч, бахдам амжилт үзүүлэв.

 

 

 

 

Тамирчин Лхагвадорж Буяндэлгэр классик поз

 

 

 

 

Бикини ангилалд тамирчин Б.Хишигзаяа бикини B ангилалд мөнгөн медаль хүртлээ.

 

 

 

 

Классик бодибилдинг ангиллын үнэмлэхүй аваргын өрсөлдөөнд Б.Лхагвадорж VII байрт оров.

 

 

 

 

Gluteus буюу өгзөгний ангиллын тамирчдаас манай 2 тамирчин шагналт байрууд эзэлсэн.

 

 

 

 

 

Тэмцээнийг Монголын талаас зохион байгуулагч Сэджавын Одбаатарын яриа