Монголын боксчноос допинг илэрснийг албан ёсоор зарлалаа.
Өмнө нь “Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон хүндийг өргөлтийн тамирчнаас допинг илэрсэн. Энэ удаад боксын тамирчин бүдрэв. Допингийн эсрэг дүрэм зөрчсөн буюу түүний 10-р сарын 4 нд өгсөн допингийн шинжилгээний дээжид s1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг олон улсын шинжилгээний агентлагаас мэдээллээ. Дүрмийн дагуу энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд 4 жил эрх хасах шийтгэлтэй. Гэхдээ манай тамирчин Б сорьцоо задлуулах эрхтэй. Энэ шинжилгээний дүнг эс зөвшөөрвөл олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах эрх бас бий.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж :