“Дүнчүүр оддын тэндээс” чамайг цэнгүүлнэ
Зохиолч, орчуулагч Т.Амардаваа “Дүнчүүр оддын тэндээс” роман.
Аз жаргалтай эхэлсэн хайр дурлалын түүх нөхөр нь алтанд ховсдуулж, эхнэр нь амины үнэтэй аймшигт нууцыг санамсаргүй олж мэдсэнээс үүдэж сүйрнэ. Бүтэн өнчирч үлдсэн гурван балчир хүүхэд нь өөр өөр хүнд өргөгдөж, хувь заяаны зам мөр гурван тийш салж хөвөрлөө. Тэдний туулсан хүнд бэрх амьдралын түүх, учирсан адал явдлыг уншихад өрөвдөж уярам билээ. Хожим ууган хүү нь зартай бөө, дунд хүү нь зальхай эр, бага охин нь засаршгүй хэрэгтэн болсноор үйл явдал улам сонирхолтой өрнөдөг. Гурван ондоо амьдралын зам эрхгүй огтлолцох үед биесээ мэдэхгүйн улмаас хоорондоо үхэн хатан тэмцэлдэвч, үхэл амьдралын зааг дээр ирэхийн цагт төрсөн ах дүү нар болохоо олж мэднэ. Гэхдээ оройтсон байв уу?
“Дүнчүүр оддын тэндээс” таны бодлоор ямар зохиол вэ? гэх асуултанд уншигчдын өгсөн хариултаас:
*Энэ бол оньсого таавар мэт адармаатай олон гэмт хэргийн сүлжээг тайлах эрэлхэг монгол мөрдөгчдийн тэмцлийн тухай Детектив зохиол.
*Сүнс сүүдрийн ертөнцийн нууцын хөшгийг сөхөж, айдаст автуулавч аргагүй уншсаар дуусгах Аймшгийн зохиол.
*Дурлалын ганц биш хэд хэдэн гурвалжингийн зангилаа үүсгэх үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай Хайрын зохиол.
*Хүн төрөлхтнийг үгүй хийх хорт оюун санаа ба түүний бүтээх төсөөлшгүй хөнөөлт зэвсгийн тухай Уран зөгнөлт зохиол.
*Монголоос эхэлж, дэлхийг тойроод эргэн ирж тайлагдах санаанд багтамгүй содон, хурц, гайхам амьдралыг хүүрнэх Адал явдлын зохиол.
*Сансар огторгуй, Зуурдын орчлон, Зэргэлдээ ертөнц, Хар нүх, харийнхан, ад зэтгэр, сайн муу сүнсний хачин жигтэй нууцыг нээж нүд тайлах Ид Шидийн зохиол.
*Миний дотор нуугдах хүнийг суга татан ил гаргаад надад тольдуулах СЭТГЭЛЗҮЙН зохиол.
*Чингис хаан ба түүний хөх цэргүүдийн өнгөрсөнд тамгалж, өнөөдөр ч үргэлжилсээр буй хөмхий зуум тэмцлийн нууцыг тайлах БААТАРЛАГ зохиол.
*Хоосон чанарын учрыг ойлгуулж, сансар орчлонгоос илүү уудам дотоод ертөнц рүүгээ өнгийж танихад хүргэх Гүн ухааны зохиол.
*Оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодийн харилцан шүтэлцлийг ойлгуулж, аль нь давамгайлбал хаана хүрэхийг ухааруулах ТАНИН МЭДЭХҮЙН зохиол.
*Зүгээр л, алжаал тайлж, бухимдалт амьдралыг мартуулж, сэтгэл ариусган, сэхээрч ухааруулах, сонирхолтой Гоё зохиол. Холбоо барих утас : 99876293.