Манай жүдоч медалийн оосроос атгаад алдав

394613246_633788922281464_2594839775290129981_n

Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн барилдаанд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын 3 тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ эхний даваанд Узбекстаны бөхөд нэмэлт цагт ялагдаж, дараа нь Кыргизстаны жүдочийг вазари үнэлгээгээр илүүрхэв. Хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдан, 2 вазаригаар үнэлгээ алдан ялагдсанаар шагналт 5-р байр эзлэв. Энэ жил 21 настай залуу тамирчин Т.Сувд-Эрдэнэ Азийн наадамд анх удаа оролцож байгаа ба УАШТ болон Монголын бүх ард түмний спортын наадмаас хүрэл медаль авч байсан өсөх ирээдүйтэй жүдоч.