Монголын пара спортынхон багаараа шилдэг 16-д
“Ханжоу-2022” Азийн зуны спортын пара IV наадмын таеквондогийн төрөлд Монголын тамирчин У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэнээр Монгол Улс багийн дүнгээр 44 орноос 16-р байрт жагсав. Наадмыг зохион байгуулагч БНХАУ-ын баг 83/31 алт, 29 мөнгө, 23 хүрэл/ медаль хүртсэн амжилтаар тэргүүлж Иран, Узбекстаны багууд удаалж байна. Нийтдээ 22 улсын баг ямар нэг медаль аваад байна.