Монголын шигшээ багт дахин нэг боломж гарч ирлээ
Азийн хөл бөмбөгийн холбоо/АХБХ/ “ДАШТ-2026” тэмцээний Азийн бүсийн сонгон шалгаруулах урьдчилсан шатны эхний тоглолтуудын үр дүнг үндэслэн, “Азийн цом-2027” тэмцээний урьдчилсан шатанд тааруу үзүүлэлттэй тоглосон 10 багийн плэй-оффын тоглолтонд оруулахаар шийдвэрлэсэн байна. Бутаны шигшээ баг Хонгконгийн багийг хожсоноор тэмцээний дараагийн шатанд шууд оролцох боломжтой болсон бол үлдсэн 9 баг дээр нь Хойд Марианы арлууд нэмэгдэж, эдгээр багуудаас 5 улсын шигшээ баг тэмцээний 3-р шатанд дэвшин тоглох аж. Манайхан дэлхийн аваргын боломжоо алдсан ч “Азийн цом”-ын үндсэн хэсэгт орох боломж дахин бий болов. Хичээгээрэй, залуус аа!