Франц, Англи, Испанийн топ багууд цойлсон хэвээр
Аваргуудын лигийн энэ улирлын 3-р тойргийн сүүлийн 8 тоглолт гоол олонтой, утаа май ихтэй болж өндөрлөлөө. Талбайн эзэд 4 хожиж, 1 тэнцэн, зочид 3 хожив. Порто, Манчестер Сити, Борусси Дортмунд багууд Бельги, Швейцарь, Английн клубыг нутагт нь нуга дарсан бол ПСЖ, Фейеноорд, Лейпциг, Барселона клубүүд Итали, Хорват, Украинчуудад талбайн давуу тал бярыг үзүүлж, Шотланд-Испанийн багуудын дуэль 2:2 гэсэн эвийн гэрээгээр дуусчээ. Онцлох тоглолт гэвэл мэдээж ПСЖ 3:0 Милан. Франц залуугийн хурдыг гүйцнэ гэдэг хамгаалагч нарын толгойны өвчин хэвээр. Одоогоор ПСЖ, Манчестер Сити, Барселона багууд бүтэн 9 оноогоо гялалзтал аваад байна.